Идэвхгүй болон тайван байгаа мэдрэлийн эс идэвхтэйгээр натрийн ионыг гадагш, калийн ион болон сөрөг ионы илүүдэлийг эсийн дотор ихээр бий болгодог. Тэгээд мэдрэлийн эсийн мембран нь гадна талдаа эерэг, дотор талдаа сөрөг цэнэгтэй болдог.
Плазмын мембраны хэсэг тус бүр дээр электрон цэнэгийн энэ өвөрмөц хувиарлалт нь мембраны туйлшралтыг үүсгэх ба энэ нөхцөлийг тайвны потенциал гэж нэрлэдэг. (Зураг 8-5.а)
Потенциал гэдэг нь хоёр өөр байрны хоорондох электрон цэнэгийн өөрчлөлт юм. Мэдрэлийн эсийн мембраны туйлшралт нь мэдрэлийн эс идэвхгүй байсан ч өөрчлөгддөггүй.