Мэдрэлийн систем нь үндсэндээ тайван байдалд байгаа эрхтнүүдийн үйл ажиллагааг хангаж мөн хамгаалдаг хоорондоо нягт холбоотой мэдрэлийн эсүүдээс бүрддэг. Тайвны үеийн мэдрэлийн эдэд мэдрэлийн эс мөн неирогли эс гэсэн хоёр төрлийн эс байдаг.
Мэдрэлийн эсүүд
Мэдрэлийн эсүүд нь мэдрэлийн импульсийг дамжуулахад зохицсон нарийн хэврэг эсүүд юм. Эдгээр нь мэдрэлийн системд бүтэц болон үүргийн нэгж болдог. Мэдрэлийн эсүүд нь олон төрлийн хэмжээ, хэлбэр дүрстэй ч нийтлэг онцлог шинжтэй. Мэдрэлийн эс нь бөөрөнхий хэлбэрийн бөөм агуулсан биеийн эсийн нэгээхэн хэсэг юм.
Биеийн эс нь зөвхөн ердийн цитоплазмын эрхтэнцрүүдийг агуулдаг. Дендритүүд болон аксонууд нь мэдрэлийн эсийн сунасан хэсгүүд юм. Мэдрэлийн эсэд олон тооны дендритүүд байх боловч нэг л аксонтой.
Дендрит нь урт богино аль нь ч байж болох ба олон салаатай, тэдгээр салаануудаараа хажуугийн мэдрэлийн эсүүдтэйгээ шүргэлцэж байдаг. Дендрит нь зэргэлдээх мэдрэлийн эсүүдээсээ импульсийг хүлээн авах гол хүлээн авуур ба мөн биеийн эс рүү импульсийг дамжуулдаг.
Аксон нь биеийн эсэд импульсийг дамжуулдаг. Энэ нь нэг ширхэг байж болох ба нэг эсвэл түүнээс олон хажуугийн салаануудтай. Төгсгөлдөө жижиг салаалдаг. Салаа тус бүр мэдрэлийн эс эсвэл булчингийн эс, булчирхай гэх мэт эффекторуудтай холбогддог.
Мэдрэлийн эсийн том дендрит болон аксонууд нь ихэвчлэн неироглийн эсээс бүтсэн бүрхүүлээр хүрээлэгсэн. Неироглийн эсийн захын хэлбэр нь Schwann эсүүд бөгөөд захын мэдрэлийн эсүүдийг хүрээлдэг. Schwann эсүүд нь мэдрэлийн ширхэгүүдийг чанга ороож байрлах ба плазмын мембран, цитоплазм хоёрын дунд байрлаж, олон үе давхаргуудтай бүрхүүлээс бүрдэнэ. Schwann эсийн гадна талын үе давхарга нь бөөм болон цитоплазмынхаа ихэнх хэсгийг агуулдаг ба неироглийн бүрхүүлээр хэлбэрждэг. Неироглийн бүх дотоод үе давхрагуудыг нийтэд нь Миелиний бүрхүүл гэдэг. Миелиний бүрхүүл дэх өөхний өндөр агууламж нь мэдрэлийн утаслагуудыг хамгаалдаг. Schwann эсүүдийн хоорондох өчүүхэн зайг Ранверийн зангилаа гэнэ.
Эхэсийн мэдрэлийн эсэд эсийн митоз хуваагдал нь идэвхгүй байдаг учир биеийн мэдрэлийн эсүүд устгагдсан байх ба дахин сэргэдэггүй. Хэдийгээр зарим мэдрэлийн эсийн утаслагууд устгагддаг ч неирилеиммагийн оролцоотойгоор дахин сэргэж чаддаг.