Мэдрэлийн эс нь мэдрэхүйн, хөдөлгүүрийн, дотоод гэсэн гурван төрөл байдаг.
- Мэдрэхүйн мэдрэлийн эс нь ТМС руу рецептороос импульсийг дамжуулдаг. Энэ мэдрэлийн эс нь краниал болон нурууны мэдрэлд байдаг. Ихэнхдээ урт дендрит болон богино аксонтой. ТМС-ийн гадна хэсэгт бөөгнөрөн орших ба гангли хэмээн нэрлэдэг.
- Хөдөлгүүрийн мэдрэлийн эс нь ТМС-ээс эффекторуудад импульс дамжуулдаг. Түүний аксон нь краниал болон нурууны мэдрэлд л олдсон боловч эсийн бие, дендритүүд нь ТМС-д байдаг. Урт аксон болон богино дендритүүдтэй.
- Дотоод мэдрэлийн эс нь ТМС-д оршдог. ТМС дотор импульс дамжуулдаг ба импульс дамжуулахад мэдрэхүйн эс болон хөдөлгүүрийн эсүүдээс чухал үүрэг гүйцэтгэдэг. Ихэнхдээ богино дендритүүд болон урт аксонтой.