Импульс үүсэх:
Мэдрэлийн эс өдөөгдсөн үед “Бүгд эсвэл юу ч үгүй” хариу үйлдэлийг үзүүлдэг. Тэдгээр нь хоёулаа импульсыг бий болгоно эсвэл ямарч хариу үйлдэл үзүүлэхгүй. Тэнд хүчтэй биш, сул импульс үүсдэг. Бүх импульс адилхан.
Мэдрэлийн эс сэрлээр өдөөгдсөн үед түүний плазмын мембран тэр даруйд Na+ нэвтрүүлэх чадвартай болж, тэдгээр ионууд нь хурдан мэдрэлд зөөгддөг. Энэ нь плазмын мембран туйлгүйшихээс шалтгаалдаг ба тэнд мембраны хэсэг дээрх электрон тор байдаггүй. Энэ гэнэтийн туйлгүйшилт нь мэдрэлийн импульс эсвэл идэвхтэй потенциал байж болох юм. (Зураг 8-5.b)
Туйлгүйшилтын хэлбэлзэл нь мэдрэлийн импульс бөгөөд мэдрэлийн дагуу явагддаг. Чи энэхүү тохиолдлыг агшин зуур л харж болно.
Импульс дамжуулах чанар:
Мэдрэлийн эсийн нэг хэсэгт импульс бий болох нь плазмын мембраны зэргэлдээх хэсгийн туйлгүйшилтын шалтгаан болдог ба мөн мембраны бусад хэсгүүд туйлгүйждэг.
Туйлгүйшилтын хэлбэлзлийн үр дүн нь эсийн дагуух хөдөлгөөн болох мэдрэлийн импульсын дамжих чанар юм. (зураг 8-6)
Эргэн туйлших даруйд импульс бий болдог.
Миелийн бүрхүүлээр бүрхэгдсэн мэдрэлийн эсэд мэдрэлийн импульс дамжих чанар нь миелийн бүрхүүлгүй мэдрэлийн эсийнхээс хурдан байдаг.
Энэхүү миелин бүрхүүл бүхий мэдрэлийн эсийн явуулж буй процесс нь зөвхөн Раньверийн баримд тохиолддог. Ийм учраас импульс нэг баримаас нөгөө баримд үсрэнгүйгээр дамжих бөгөөд энэ процессыг явуулж буй мэдрэлийн эсийн хөндлөнгийн сегмент туйлгүйждэггүй.