Эргэн туйлшралын үе:
Туйлгүйшилт явагдсан даруйд импульс үүсч, К+ гадагш зөөгдөн, мембраны гадна талд (+) цэнэг, дотор талд (-) цэнэг ихээр бий болж, мемдраны тайвны потенциал дахин үүсдэг. Энэ замаар мембраны мэдрэлийн эс эргэн туйлширдаг.
Тэгээд Na+ мэдрэлийн эсээс гарч, К+ орсноор ионуудын хувиарлалт тайван үедээ эргэн ордог. Энэ бүгдийн дараа мэдрэлийн эс нь өөр 1 өдөөгчид хурдан хариу үйлдэл үзүүлдэг.
Туйлгүйших болон эргэн туйлших нь секундын 1/1000 т бүрэн явагдаж дуусдаг.